Нет хэсч яваад хаана ч билээ нэг газар "Киног нохойн баас шиг орчуулахаа больё" гэсэн юм уншиж байсан санагдана. Яг тэрэн шиг ёстой жинхэнэ нохойн баас шиг орчуулгатай киног өчигдөр ТМ тв-ээр үзлээ. Солонгосын дуучин Рэйний тоглосон "Алуурчин нинжа" гэдэг кино байна. Орчуулга нь гэж хог, новш, хошного! Ганц жишээ дурдъя.
Нэг хүүхэн орой гэрийнхээ гадаа ирээд дээшээ харсан чинь тог тасраад байшин бүхэлдээ харанхуй байна. Тэгэхээр нь гудамжинд байсан нэг хүнээс "Пауэр хаана байна?" гэж асууж байна. Нөгөөдөх нь "энэ байшингийн цаана" гэж хариулж байгаа юм даа. Хүүхэн Пауэр гэдэг нэртэй хүнийг лавлаж байна гэж бодмоор. Ямар элэнцгийн тийм юм байх вэ дээ. "Тог яасан юм бол?" гэж л лавлаж байгаа хэрэг шүү дээ.
За тэгээд хоёр хүн кафед уулзаад хоорондоо ярилцаж буй хэсгийг орчуулсныг сонсох юм бол тэр хоёр хүн хоорондоо ярьж буй биш юм шиг л. Нэг нь нэг юм хэлэхэд нөгөө нь тэрэнтэй нь огт хамааралгүй юм хэлж ч байх шиг. Хоорондоо ярьж буй биш дор бүрнээ өөр өөр юм яриад байгаа юм шиг л санагдана. Ингэж л орчуулж байна даа цаана чинь....

Хуучны эрдэмтэн мэргэд тэгж ном хаялцдаг байсан юм гэнэ билээ. Харилцан яриад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.
ReplyDelete- Бурхан, хөвд хоёрын аль анхдагч вэ гэж нэг нь асуусан чинь нөгөөх нь
- Чи дуулав уу? Мэлхий ус руу үсэрлээ гэж хариулж бариад.
Хааны ордон доторх хиймэл цөөрмийн дэргэд хоёр номч ярилцаж буй бол ч...
ReplyDeleteхэхэ, үнэн шүү. ийм орчуулгатай кино үзэхээр киноны агуулга руу биш, өөр юм рүү үсэрч орчих гээд байдаг шүү
ReplyDeleteУур инээд хоёр зэрэг хүрдэг Гэхдээ сүүлдээ уур нь давамгайлаад ирдэг Тэгээд сувгаа солино ха ха ха
ReplyDelete