Францад сэтгэл судлаачид нэг тв шоу явуулж л дээ. Асуулт хариултын нэвтрүүлэг байж. Оролцогчид нь хөтлөгчийн тавьсан асуултад хариулж чадахгүй бол тусгай өрөөнд тусгай сандал дээр хүлэгдсэн хэн нэгнийг хорт хийгээр утдаг гэнэ. Асуултад бүдрэх тоолонд хөөрхий золиосны хүн хорт утаагаар амьсгална. Оролцогчид хоёр сонголт бий: 1)тэмцээнийг орхих 2)золиосны хүнийг амьсгал хураах хүртэл асуултанд буруу ч байсан хамаагүй хариулаад л байх (золиосны хүн амьсгал хураавал дараагийн үе рүү шилжинэ). Мэдээж нэвтрүүлгийг зохион байгуулагчид жинхэнээсээ золиосны хүмүүсийг хордуулаагүй л дээ, мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан байж. Харин нэвтрүүлэгт оролцогчид энэ бүхнийг үнэн гэж бодож байгаа. Тэгсэн байна аа, оролцогчдын дийлэнх нь өөрөө буруу хариулсан ч байсан хамаагүй нэвтрүүлэгт үргэлжлүүлэн оролцсоор байсан гэнэ шүү (золиосны хүн амиа алдаж байгаа)! Энэ бүхэнд үндэслээд сэтгэл судлаачид "Хүн бол байгалиасаа хэрцгий амьтан" гэж дүгнэсэн байна. Үнэн байх өө.
Marvel загвар бүхий Reebok-ууд гарчээ
3 hours ago
Хүмүүс системээрээ бие биенээ боолчилдог боолын нийгэм, дарамталдаг холокост этрийг үзсэн хүмүүс ийм юм хэлээд байдын: Хүн бол байгалиасаа сайн муу хоёр тал руу эргэх чадвартай л төрдөг. Хүн гадны нөлөөнд амархан автамтгай бөгөөд тэр нөлөөгөөр л өөр өөр араншин нь гардаг. Тэхээр би бүх насаараа сайн хүн шиг явсан ч нэг л өдөр хэрцгий юм хийх чадвартай бөгөөд бас эсрэгээрээ ч үнэн гэсэн үг. Тэхээр бас хүн өөрийгөө таньж чадахгүй явсаар хөгширөх боломж байна гэсэн үг. Энэ үнэн байх аа.
ReplyDeleteЧи хэн бэ гэдгийг таашгүй нь ээ. Таньдаг хүн бололтой хэ хэ хэ. Тэгэхээр наадах чинь:
ReplyDelete1. Ахуй ухамсрыг тодорхойлдог.
2. Ахуй ямагт өөрчлөгдөж байдаг.
3. Тиймээс ухамсар бас өөрчлөгдөж байдаг.
4. Өөрөөр хэлбэл хүн хэзээ ч бүрэн төлөвшдөггүй
гэсэн үг юм даа.