2010/06/21

Боолын ангуучийг магтан сайшаах нь

Байгуулагдаад удаагүй байгаа "Монгол" хэмээх телевизээр "Боолын ангууч" гэдэг олон ангит солонгос кино гарч байна. Бусад солонгос цувралтай харьцуулахад хамаагүй илүү сонирхолтой кино юм. Гэхдээ энэ удаа би киног биш харин киноны монгол орчуулгыг магтах гэсэн юм аа. Монгол хүний чихэнд наалдацтай хэллэг, хоршоо үг зэргийг чадварлаг ашигласан учраас орчуулга нь яг л монгол кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна лээ. Манайд чинь хэдэн телевиз байдгаас хэд нь солонгос цувралаар үзэгчдийг булдаг бил ээ? Тв5, 25-ын 1, 2-р суваг, Тв8, ТМ, UBS, бла бла бла гээд бүгд л үзэгчдийг байнга солонгос цувралаар "гэгээрүүлдэг" бил үү? Ядаж байхад үс арзаймаар (зөвхөн толгойных бус) аймшгийн муу орчуулгатай байхы нь яана? Болдогсон бол энэхүү "Боолын ангууч" киноны орчуулгыг гарын авлага болгоод эдгээр солонгос-цувралд-солиотой-дуртай мөртлөө солиотой-муу-орчуулдаг телевизүүд рүү явуулчих юмсан.
-Тэрийг мэдэх үү?
-Хөөе Пак Жүн Сү!
-Захирал аа...
-Бла бла бла.

2 comments:

  1. Энийг сонсоод үзээрэй. Наад киноны чинь хөгжим, надад нөхцөлгүй таалагддаг юм.

    http://www.youtube.com/watch?v=wvTYJSOpRwA

    ReplyDelete
  2. Нээрэн гоё аятай юм аа тун их баярлалаа

    ReplyDelete