Би:
-Саяхнаас бассейнд явж эхэлсэн гэж байгаа. Уг нь хуучин Бассейнд явья гэж бодсон чинь зун амарчихдаг юм байна. Тэгээд яахав гэрт ойрхон юм гээд үнэ мүний нь харгалзалгүй Орчлонгийн бассейнд явж байна. Дөнгөж гурав дахиа явж байна.
Би:
-За тэгээд сэлж сурах нь уу яах нь уу нөхөр А?
Би:
-Хм... Ямар ч байсан Фэлпс шиг болохгүйгээ мэдэж байна. Чихэнд ус ороод, ус залгих шахаад ер нь жаахан тиймэрхүү л байна. Гадаа аймшгийн халуун, харин бассейн дотор сайхан сэрүүн байгаа нь л жинхэнэ кайф болж байгаа. Гэснээс одооны хүүхдүүд ямар айхтар усчин болоо вэ? Жаахан жаахан юмнууд загас жараахай шиг л умбаж шумбаж буйг хараад өөрийн эрхгүй атаархал төрж байгаа шүү. За тэгээд Фэлпс шиг болохгүй би гэдэг хүн чинь Ихтиандр шиг болохгүй нь бүр ойлгомжтой. Харин бацаанууд бол аль алиныг нь л хийх шинжтэй. Мэдээж одоо биш. Улам сайн хичээллээд төгс төгөлдөр болоод хожмын тив дэлхийн аваргууд гарч мэдэх нь цаана чинь.
Би:
-Тэгээд хэр юм бэ дээ бассейн нь?
Би:
-Бассейн нь дажгүй ээ. Цэвэрхэн, тохилог. Харин багш сургагч энэ тэр гэж олигтой юм харагдахгүй байна. Эсвэл надтай таарахгүй байгаа ч юм уу? Аврагч нь гээд нэг жаахан залуу анхны өдөр жаал юм хэлж өгсөн. Амьсгалын дасгал, мэлхий сэлэлтийн анхан шатны дасгал гэх мэт. Тэгээд хоёр дахь өдрөөсөө байдаггүй. Харин өнөөдөр олон хүн байсан болохоор нөгөө залуу маань надад олигтой олдсонгүй, дасгалаа ч сайн хийж чадсангүй. Дараагийн удаанаас гайгүй болох байх гэж найдаж байна.
Би:
-Окей. За тэгээд амжилт!
Би:
-Хэ хэ хэ баярлалаа баярлалаа. Фэлпс, Ихтиандр нар шиг болохгүй ч усан дотор сандралгүй сарвалзаж чаддаг болохыг хичээнэ ээ.

амжилт хүсье, би бас даллаж сурчих санаатай л явж байна
ReplyDeleteЗа баярлалаа хө Буцаагаад амжилт хүсье дээ :)
ReplyDelete