2010/10/19

Лапута

Цэлмэг хөх тэнгэрт үүлс хөвж ирэв... Салхины хүүгэх чимээ сонсогдоно... Үүлсийг салхи авч ирэв үү, салхийг үүлс авч ирэв үү бүү мэд... Гагцхүү тэнд нэг нууц байна! Хаана гэж үү? Тэнд... Үүлсийн дунд, үүлсийн цаана, үүлсийн дээгүүр... Гэнэт үүлэн хөшиг өчүүхэн дэлгэгдэж, түүгээр нь нар маасайв... Харин нарны сормуус чиний нүдийг хатгахаас өмнөхөн үүлсийн нуугаад байсан тэр зүйл харагдлаа... Энэ бол нисдэг цайз Лапута байжээ...

Хм... Жа, уянгын халилаа ингээд зогсооё. Японы "Laputa: Castle in the sky" хэмээх гайхалтай хүүхэлдэйн киноны саунд трээкийг сонсоно уу. Аялгуу нь надад үнэн таалагдсан. Нэлээн хэдэн жилийн анх киног нь үзээд хөгжимд нь дурласан гэж байгаа. Японы анимэ урлагийн нэгэн сод бүтээл яахын аргагүй мөн.


0 comments:

Post a Comment