2011/01/29

Уран сэтгэмжийн зохиолын тухай товчхон

Уран зохиолын олон төрөл жанрын нэг бол Уран сэтгэмжийн зохиол (Fantastic literature) юм. Ийм төрлийн зохиол (хүүрнэсэн эсвэл шүлэглэсэн) нь ямар нэгэн ер бусын зүйлийн талаар өгүүлдэг. Өөрөөр хэлбэл уран сэтгэмжийн зохиол нь бодит ертөнцөд огт байх боломжгүй эсвэл одоохондоо болоогүй эсвэл болох уу үгүй юу гэдгий нь бид мэдэхгүй тийм үзэгдэл, үйл явдал, юмны талаар өгүүлнэ. Ийм үзэгдэл, үйл явдал, юм өнгөрсөн, одоо, ирээдүйн аль нэгэнд бодит эсвэл зохиомол газар оронд өрнөж болно. Зохиолын баатрууд нь хүн, амьтан эсвэл ямар нэг төсөөллийн амьд биет байж болно.

Уран сэтгэмжийн жанрыг дотор нь Шинжлэх ухааны уран сэтгэмж (Science Fiction) ба Фэнтэзи (Fantasy) хэмээн ерөнхийлөн ангилж болох юм.

Шинжлэх ухааны уран сэтгэмжийн төрөлд, аливаа ер бусын тохиолдлыг шинжлэх ухааны үүднээс (шинжлэх ухаанч байдлаар) тайлбарлах гэж оролдсон байх болно. Өөрөөр хэлбэл, зохиолд дурдагдаж буй зөгнөлт санаанууд нь шинжлэх ухааны ямар нэгэн онол юм уу таамаглалаас урган гарсан байх ёстой гэсэн үг. Тэгээд тухайн үйл явдал хувь хүн, нийгэм, хүн төрөлхтний амьдралд хэрхэн нөлөөлж, тусгалаа олж буйг бас авч үздэг байх ёстой. Тиймээс, уран сэтгэмжийн зохиолд дурдагдаж болох түгээмэл санаанууд гэвэл:
    -Ойрын ба алс холын ирээдүй, ялангуяа ирээдүйд хүний нийгэм ямар байх тухай.
    -Цоо шинэ физикийн хууль, нээлт: гэрлээс хурдан хөдлөх, өтний нүхээр аялах (wormhole) гэх мэт.
    -Од хоорондын хөлөг, сансрын аялал.
    -Цаг хугацаагаар аялах, түүнээс үүдэн гарах парадоксууд.
    -Харь гаригийн амьдрал, харь гаригийн оюун ухаан.
    -Дэлхий дээрх мэдэгдээгүй газар орон, амьтан, ургамал.
    -Хиймэл оюун ухаан.
    -Дэлхийн хэмжээний технологийн болон байгалийн сүйрэл.
    -Цөмийн дайны дараах сүйрсэн дэлхий ертөнц.
    -Бусад шинжлэх ухаан, технологийн нээлтүүд, ололтууд, түүнээс үүдэн гарах өөрчлөлтүүд.
зэрэг болно. Шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын баатрууд ихэвчлэн жирийн хүмүүс, эрдэмтэд, сансрын нисэгчид, харь гаригийнхан, аялагчид жуулчид, роботууд ба киборгууд, амьтад байна.

Харин Фэнтэзи бол Үлгэрийн сэдэвт уран сэтгэмжийн төрөл юм. Энэ төрлийн зохиолд голчлон ямар нэг үлгэрийн газар оронд өрнөж буй сайн ба муу талын хүчний тулааныг өгүүлнэ. Зохиолд дурдагдаж буй уран сэтгэмжийн санаанууд дандаа ямар нэг ид шид, далдын хүчтэй холбоотой байх тул шинжлэх ухаанч байдлаар тайлбарлах шаардлагагүй болдог. Зохиолын баатрууд нь шидтэнүүд, хүлэг баатрууд, луу, гүнж, сүнс, хий үзэгдэл, чөтгөр, цус сорогч, зомби, эльфүүд, тролли, оорк, ... гэх мэт байдаг байна.

11 comments:

  1. Hun torolhtnii tuuhen dehi hamgiin lag zohiol bol/ "JS and Other"; 2010, JS, Special Printing, Limited Edition/ gedeg philosophi, shinjleh uhaan, urlag bogood soyoyliin tuuh, uusel garal, ugsaatan zui, shashinii tuhai bolood, uhamsariin baij boloh uzegdluudiin, niigem tuunii hogjil, huvirluud, ireedui, bidnii hurch, ezemshih bolomj, busad zuilees zeregees gadna, etonts, hojil devshliin nuuts tuuh bolon, ter tusmaa, hun torolhton gej yu boloh tuhai oguulsen, uls tur, hun torlhtnii mederch boloh buh oilgoltiig tusgasan,ter bukhnii tuhai, er ni unemlehui medlegiin tuhai eronhii oilgoltiig ogch bichsen nomiig Avch unshihiig zovloj bna.
    Ene nom hevlegdeegyu bgaa bolovch zahialga avaad ehelchihsen bgaa shu.
    "UUNES TSAASH ERDEM UGYU" gesen minii IKh bagsh JAXiin ugeer reclama duusgaya da.
    Guitsee...

    ReplyDelete
  2. Za, Bi JAX MERGEN gedeg hun end bichij bnaa - Mana u zarimu shabi nar a mine u nere i yug bariju bagahan burugu zubu yaguma bichiju uledegejihui. Ene i bolubaasuusu haguli busada iin degeru buzaru getegelegu bainam ba.
    Bi boloboosu - Halakhiin oroin mergediin ih chimegiin deed ni bilee
    Bi bolubasu - Hamag mongoliin tsets soyoliin gerch bilee
    Bi bolubasu - hairlan duussah eh helniihee hamgaalagch bilee
    Bi boloubasu - haldahdaisnii esreg isgereh sumnii honool bilee....
    gej manai JAX bagsh bichij bsan shu.

    ReplyDelete
  3. Puntsagiin Badarch bi beer oguulruun:
    Bagsh bichee yu gyu yu
    Bagahan aldaa yu gyu yu
    Baga zereg budlia yu gyu yu

    ReplyDelete
  4. Tangadiin Galsan shavi beer oguulruun:
    Baahan yum bicheel biz yaadgiin
    Bas bid nar suraltsah estoi
    Bagshiig shuudeg Badarch yuch bilee
    Baarand ochij naad "shulgee" unshaa

    ReplyDelete
  5. Bavuugiin har /B.Lhagvasuren/ oguulruun:
    Nqmaig ehees torohod bash barij avaagui
    Namaig ezen bolhod bagsh maani toogogyu
    Namaig evgyu gishgehed harin bagsh l tushsiin
    Namaig gaviyat avahad bhgsh maani bgagyu bs yum

    ReplyDelete
  6. Ardiin uran zohiolch Sh.Shurenjav oguulruun:
    Ta nar yu ch gesen hamaagyu
    Tanhai JAX bol bol minii bagsh bgaam
    Ta nar tegeed yaah yum be
    Taliin mongol shulegch bi bga yum

    ReplyDelete
  7. Shavi Tsegmediin Gaitav oguuleh inu:
    Oo Bagsh sogtuu bga yumuu
    Oor shuleg bicheegyu yumuu
    Ovson dundaas zuu olj hardag hun
    Oo , Muu Gaitav yahav gej bna uu

    ReplyDelete
  8. Renchinii Chionom shuleglev:
    Bagsh gedeg aldar baga yum bishee
    Bargiin huu huseed olohgyu ner
    Baahan teneg novshnuudiig
    Baraan zh deer zarahiin uil.

    ReplyDelete
  9. Gurbazar yaaj dutahav:
    Deer neg utasdaj bsan
    Deelnii tuhai yarij bsan
    Deelin zah shig mine bagshiigaa
    Denduu hairlaj yavaya daa

    ReplyDelete
  10. Надад хэлэх үг алга Бүгдий нь шавхсан байна :)

    ReplyDelete