Гайгүй хурдан уншиж сурсныхаа дараагаар би гэдэг хүн уран зөгнөлт зохиолын амтанд ороод одоо болтол татгалзаж чадахгүй л яваа нэгэн. Ажлын зав чөлөө гарвал + халаасанд мөнгө байвал + дажгүй зөгнөлт зохиол/ном таарвал = би шууд худалдаж авна шүү...
Ингэхэд "зөгнөлт зохиол" гэдэг нэр томъёо жаахан асуудалтай сонсогдож байна. 1988 онд байна уу хэвлэгдсэн "Луу цаг" гэдэг номны өмнөх үгт манай нэртэй зөгнөлт зохиолчдын нэг Ж.Гал асан "зөгнөлт" гэхийн оронд "уран сэтгэмжийн" гэсэн нэр томъёо хэрэглэе гэж хэлсэн байдаг. Бодоод байхад их зөв санаа юм. "Уран сэтгэмжийн зохиол" гэхээр илүү тохиромжтой сонсогдож байна. Англиар бол "science fiction", оросоор бол "научная фантастика" шүү дээ.
Миний анх уншаад шооконд (соёлын, сэтгэхүйн, юм юмны) орсон зохиол бол "Адагчуулганы мананцар" ("Туманность Андромеды", "Andromeda Nebula"). 90 байна уу 91 он байх. Бага ангийн бацаан хичээлээ тараад гэртээ харихаар Ард кинотеатрын автобусны буудал дээр Телевизийн автобус хүлээж байхдаа худалдаж авсан санагдаж байна. Магадгүй жаахан бацааны сэтгэхүйд ахадсан зохиол байсан биз. Төрөл жанраар нь ангилах юм бол "утопи" хэмээх төрөл зүйлд хамаарах зохиол. Орос-зөвлөлтийн нэртэй палеонтологич эрдэмтэн, зохиолч Иван Ефремов 1950-иад онд бичсэн гайхалтай роман! Ойролцоогоор 2-3 мянган жилийн дараах хүн төрөлхтний нийгмийг, Их Цагирагийн эрин үеийн сансрын адал явдлыг үнэхээр сонирхолтойгоор, үнэмшилтэйгээр, бас үндэслэл сайтайгаар бичсэн... Миний санахад Авирмэд гэж орчуулагч үнэхээр сүрхий орчуулсан байдаг... Дараа нь орос дээр уншиж байлаа. Одоо хэрэв англиар таарах юм бол дахиад уншина аа...
Толкины алдарт Lord of the Rings бол science fiction (шинжлэх ухааны уран сэтгэмжийн) жанрт хамаарахгүй харин fantasy (домог үлгэрийн) жанрт хамаарна: ид шидтэн, луу, далдын хүч, эльф, оорк энэ тэр гээд л. Саяхан монгол хэлээр орчуулагдаж гарсан байх шүү ингэхэд.
Айзек Азимовын "Би робот" бол нэг бүхэл роман биш, харин роботын сэдэвтэй өгүүллэгүүдийн цоморлиг байгаа юм. Бүхэлдээ монгол хэл рүү орчуулагдаж байгаагүй, харин ганц нэг өгүүллэг нь орчуулагдаж байсан байх!
Би хувьдаа зөвлөхөд Айзек Азимовын шилдэг новелууд, Пол Андерсоны "Тайм Пэтрол", Станислав Лемийн "Солярис", Иван Ефремовын "Адагчуулганы мананцар", Херберт Уэлсийн "Цагийн машин", "Үл үзэгдэгч хүн", "Гаригсын дайн" гээд л явахад л болно болно...
Миний ойлгож буйгаар Азимовын алдарт "Foundation"-ы цуврал дэвтрүүд үргэлжлээд монгол руу "Хөмрөг" гэдэг нэртэйгээр хөрвүүлэгдэх юм байна. Пол Андерсоны "Тайм Пэтрол" монгол руу бас орчуулагдсан шиг санагдаж байна, нэг удаа Интер номд ганц хоёр дэвтрий нь харсан шүү! "Адагчуулганы мананцар" монгол руу буусан байгаа. Уэлсийн зохиолууд ч бас ер нь л орчуулагдсан байгаа шүү! "Солярис" орчуулагдаагүй, энэ бол тодорхой!

guru
ReplyDeleten. one who gives spiritual instruction (Hinduism); mentor, guide, wise teacher; expert in a certain technical area who helps others (Computers)
Аль аль нь
ReplyDelete