Уран сэтгэмжийн зохиолын талаарх яриагаа хүүхэд ахуй насанд бидний гэнэн нандин мөрөөдлийг дэвэргэж, адал явдлын гайхалтай ертөнцөд умбуулж, шөнө зүүдлүүлж, өдөр зүггүйтүүлж байсан тэр сонгодог зохиолуудаас эхлэе дээ.
Хамгийн түрүүнд танилцуулах зохиол бол орос-зөвлөлтийн нэртэй геологич эрдэмтэн зохиолч Владимир Обручевын "Плутони орноор аялсан нь" ("Плутония") хэмээх роман юм.

Энэ зохиол монгол хэл рүү орчуулагдсан байдгийг хэлэхэд таатай байна. Сонирхолтой роман шүү!
За тэхээр зохиолын гол санаа бол...
Дэлхийн бөмбөрцөг дотроо хөндий бөгөөд хойд туйлын хавьцаа тийшээгээ нэвтрэх амсар байдаг. Хэсэг хүмүүс энэ амсраар дэлхийн гүн рүү нэвтрэн ордог. Дэлхийн гүнд эртний ертөнц, амьтан, ургамал хадгалагдан үлдсэн байдаг. Тэгээд л гол баатрууд үлэг гүрвэлүүдтэй тулж, аварга шоргоолжнуудтай байлдаад л, аюулд өртсөн нэгнээ авраад л... Энэ гайхамшигт ертөнцийг Плутони хэмээн нэрийднэ...

Энэ зохиолын санаа нь Жюль Верний "Дэлхийн төв рүү аялсан нь" романтай бага зэрэг төстэй боловч ялгаа бас бий. Юуны өмнө Обручев гуай өөрөө жинхэнэ эрдэмтэн судлаач (геологич) хүн учраас зохиолдоо дурдсан зөгнөлт санаануудыг маш үнэмшилтэйгээр, шинжлэх ухаанч байдлаар гаргаж өгсөн байгаа. Энэ зохиолыг амьсгаа түгжин уншсаны дараа нүдэнд чинь аварга динозавр харагдаж, чихэнд чинь тэдний хүржигнэх дуу сонстоно гэж мөрийцөхөд бэлэн байна. Бас үлэг гүрвэлийн талаарх мэдлэг чинь жаахан ч атугай дээшлэнэ!
Романы үйл явдал өрнөж буй цаг хугацаа нь Дэлхийн 1-р дайны үе юм. Энэ нь зохиолын уур амьсгалыг, ялангуяа төгсгөл хэсгийн байдлыг маш үнэмшилтэй, зарим талаар харамсмаар тийм үнэмшилтэй, бодит байдалд ойр болгож өгсөн шиг санагддаг.
Обручев гуайн өөр нэг алдартай зохиолыг та нар мэдэх байх. Энэ бол "Санниковын газар". Тэхээр "Плутони орноор аялсан нь" бол түүнээс ч дутахааргүй сонирхолтой, адал явдалтай уран сэтгэмжийн зохиол юм шүү!

0 comments:
Post a Comment