Британий уран зохиол, түүний гол төлөөлөгчид, ер нь Британий соёл бүхэлдээ орчин үеийн хүн төрөлхтний соёл иргэншилд томоохон нөлөө үзүүлсэн билээ. Энэ утгаараа, уран сэтгэмжийн зохиолын жанрт британичуудын оруулсан хувь нэмрийг хамгийн түрүүн дурдах нь шударга хэрэг болно.
Британий шинжлэх ухааны уран сэтгэмжийн болон фэнтэзи жанрын зохиол бүр 19-р зуунаас эхлэлтэй юм. Мэри Шелли (Mary Shelley), Артур Конан Дойль (Arthur Conan Doyle), Брэм Стокер (Bram Stocker), Херберт Жорж Уэлс (Herbert G. Wells) зэрэг зохиолчид бол тухайн үеийнхээ уран сэтгэмжийн жанрын гол төлөөлөгчид байжээ. 20-р зуунд тэдний залгамж халааг Жорж Орвел (George Orwell) нийгмийн чиг хандлага бүхий бүтээлүүдээрээ ("Ферм", "1984"), Артур Чарльз Кларк (Arthur C. Clarke) шинжлэх ухааны чиг хандлага бүхий классик зохиолуудаараа, Жон Рональд Толкин өөрийн туульсаараа ("Бөгжний эзэн") үргэлжлүүлсэн бөлгөө. 20-р зууны сүүл үеэс бол Стивен Бакстер (Stephen Baxter), Аластер Рейнольдс (Alastair Reynolds) гэх мэт зохиолчдыг дурдах хэрэгтэй.
Артур Конан Дойль
Брэм Стокер
Жорж Орвел
Жон Толкин

Сонирхолтой байна шүү Хурдхан үргэлжлүүлээрэй
ReplyDeleteЗа баярлалаа хө
ReplyDelete