19-р зууны эхний хагасын гол төлөөлөгч бол Мэри Волстонкрафт Шелли (Mary Wollstoncraft Shelley, 1797-1851) юм.
Мэри Шелли
1818 онд, дөнгөж 21-хэн насандаа тэрээр өөрийн анхны роман "Франкенштейн: Орчин цагийн Прометей" (Frankenstein, or, The Modern Prometheus) хэмээх номыг хэвлүүлсэн байна. Энэ зохиолд анх удаагаа уран сэтгэмжийг шинжлэх ухаантай холбож хэрэглэсэн гэж хэлж болно. Зохиолын гол баатар Виктор Франкенштейн хэмээх амбиц ихтэй залуухан эрдэмтэн далд хүч, сүнс хий үзэгдлийн тухай ихэд сонирхдог байв. Сонирхолдоо автсан Франкенштейн үхсэн хүмүүсийн биеийн хэсэг, махны дэлгүүрийн элдэв новшийг цуглуулан хүн төст биетийг бүтээж амь оруулна. Амилсан хүнэнцэр нь оюун ухаантай болж, бас ярьж эхэлнэ. Гэхдээ түүний царай зүс нь хүн харахын аргагүй аймшигтай муухай байжээ. Тиймээс түүнийг харсан бүхэн түүнээс дөлж, хөөж тууж эхэлнэ. Таарсан болгоноосоо таагүй харьцаа амсч байсан хүнэнцэр удалгүй өшөө хорслоор дүүрч, хүн алж эхэлнэ. Эхлээд Франкенштейний эрэгтэй дүү Вильямыг, дараа нь сүйт бүсгүй Элизабетийг хуримынх нь шөнө ална. Тэгээд дутаан алга болно. Уй гашуунаас болоод Франкенштейн солиорно. Гэхдээ буцаж сэргэж чадах бөгөөд алуурчны хойноос дэвэн дэлхийгээр мөрдөнө. Эцэст нь, хойд туйлын мөсөн дунд тэр хоёр тулгарах бөгөөд Франкенштейн амиа алдана.
Франкенштейний хүнэнцэр
Уг романыг шинжлэх ухааны уран сэтгэмжийн гэж нэрлэхийн гол учир нь энд элдэв далдын хүч, сүнс сүүдрийн тухай дурдагдаагүй. Хүнэнцэрийг бүтээж амь оруулж буй процессыг шинжлэх ухаанч байдлаар өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Франкенштейн шинжлэх ухааны хүч чадлыг ашиглан үхсэнийг амь оруулж байгаа хэрэг. Тийм учраас энэ романыг анхны шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиол гэж үздэг байна.
Мөхөс миний бодож буйгаар "Франкенштейн" роман монгол хэлнээ хараахан орчуулагдаагүй байх.
Мэри Шелли1818 онд, дөнгөж 21-хэн насандаа тэрээр өөрийн анхны роман "Франкенштейн: Орчин цагийн Прометей" (Frankenstein, or, The Modern Prometheus) хэмээх номыг хэвлүүлсэн байна. Энэ зохиолд анх удаагаа уран сэтгэмжийг шинжлэх ухаантай холбож хэрэглэсэн гэж хэлж болно. Зохиолын гол баатар Виктор Франкенштейн хэмээх амбиц ихтэй залуухан эрдэмтэн далд хүч, сүнс хий үзэгдлийн тухай ихэд сонирхдог байв. Сонирхолдоо автсан Франкенштейн үхсэн хүмүүсийн биеийн хэсэг, махны дэлгүүрийн элдэв новшийг цуглуулан хүн төст биетийг бүтээж амь оруулна. Амилсан хүнэнцэр нь оюун ухаантай болж, бас ярьж эхэлнэ. Гэхдээ түүний царай зүс нь хүн харахын аргагүй аймшигтай муухай байжээ. Тиймээс түүнийг харсан бүхэн түүнээс дөлж, хөөж тууж эхэлнэ. Таарсан болгоноосоо таагүй харьцаа амсч байсан хүнэнцэр удалгүй өшөө хорслоор дүүрч, хүн алж эхэлнэ. Эхлээд Франкенштейний эрэгтэй дүү Вильямыг, дараа нь сүйт бүсгүй Элизабетийг хуримынх нь шөнө ална. Тэгээд дутаан алга болно. Уй гашуунаас болоод Франкенштейн солиорно. Гэхдээ буцаж сэргэж чадах бөгөөд алуурчны хойноос дэвэн дэлхийгээр мөрдөнө. Эцэст нь, хойд туйлын мөсөн дунд тэр хоёр тулгарах бөгөөд Франкенштейн амиа алдана.
Франкенштейний хүнэнцэрУг романыг шинжлэх ухааны уран сэтгэмжийн гэж нэрлэхийн гол учир нь энд элдэв далдын хүч, сүнс сүүдрийн тухай дурдагдаагүй. Хүнэнцэрийг бүтээж амь оруулж буй процессыг шинжлэх ухаанч байдлаар өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Франкенштейн шинжлэх ухааны хүч чадлыг ашиглан үхсэнийг амь оруулж байгаа хэрэг. Тийм учраас энэ романыг анхны шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиол гэж үздэг байна.
Мөхөс миний бодож буйгаар "Франкенштейн" роман монгол хэлнээ хараахан орчуулагдаагүй байх.
0 comments:
Post a Comment