Британий төдийгүй дэлхийн уран сэтгэмжийн зохиолын сод төлөөлөгч бол Херберт Жорж Уэлс (Herbert G. Wells, 1866-1946) юм. Түүнийг орчин үеийн шинжлэх ухааны уран сэтгэмжийн жанрыг үндэслэгч гэж бас үздэг.
Херберт Уэлс
Херберт Уэлс Английн Кент гүнлэгийн Бромли хотод төржээ. Бүр хүүхэд байхаасаа л уран зохиолд дур сонирхолтой нэгэн болсон байна. 19-р зууны сүүл үеэс Уэлс шинжлэх ухааны сэдэвтэй уран сэтгэмжийн зохиолуудаа бичиж эхлэсэн. Түүний анхны роман "Цагийн машин" (The Time Machine) 1895 онд хэвлэгдсэнээр Уэлс богинохон хугацаанд нэр алдарт хүрэв. 1896 онд "Доктор Морогийн арал" (The Island of Dr. Moreau) роман хэвлэгдэв. Дараа нь "Үл үзэгдэгч хүн" (The Inivisible Man, 1897), "Эрхсийн дайн" (War of the Worlds, 1898), "Унтаад сэрэхэд" (When the Sleeper Wakes, 1899) зэрэг алдартай романууд нь гарчээ. Уэлс өөрөө биологийн шинжлэх ухаан, эволюцийн онолыг ихэд сонирхон судалдаг хүн байжээ. Тийм ч учраас түүний зохиолуудад, шинжлэх ухааны аливаа нээлт хүн болон нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлж, ямар үр дагаварт хүргэж байна вэ гэдэг нь тухайн нээлтээсээ илүү чухлаар хөндөгдсөн байдаг.
"Цагийн машин" бол цаг хугацаагаар өөр эрин үе рүү хийх аяллын тухай дурдсан хамгийн анхны гэж хэлж болох (уг нь бол хамгийн анхных биш, гэхдээ хүмүүсийн мэддэгээр бол анхдагч нь) зохиол юм. Зохиолын гол баатар өөрийн угсарсан Цагийн машины тусламжтайгаар ирээдүйн 802701 онд очно. Тэнд элдэв адал явдал, аюул осолтой тулгарсныхаа дараа бүр холын ирээдүй рүү зугатна. Тэнд дэлхийгээр нэг тархсан "хавч хэлбэрийн амьтад", "аварга цагаан эрвээхэй" маягийн амьтад энэ тэртэй таарна. Ирээдүйн 30000000 онд хөвд, цусан улаан өнгөт тэнгис, олон хөлт амьтад энэ тэрийг үзнэ. Үзсэн бүхэн нь түүнийг цочирдуулж өөрийн үе рүү буцаж ирдэг.
Цагийн машин
"Үл үзэгдэгч хүн" бол өөр дээрээ шинжлэх ухааны туршилт хийж бусдын нүдэнд үл үзэгдэх чадварыг олж, түүнийхээ улмаас нийгэмтэй зөрчилдөхөд хүрч буй эрдэмтний түүх юм.
Үл үзэгдэгч хүн
"Эрхсийн дайн" романд соёл иргэншилтэй гаригууд хоорондоо тулалдаж буй тухай өгүүлдэг. Ийм төрлийн түүхийг хүүрнэсэн анхны зохиол гэж үздэг. Ангараг гаригаас ирсэн наймаалж хэлбэртэй амьтад дэлхийд довтолж үхэл хөнөөл эвдрэл сүйтгэл учруулдаг. Гэвч дэлхийн бактери тэднийг устгадаг.
20-р зууны эхээр Уэлс уран зохиолын өөр төрөл жанр луу идэвхтэй шилжиж мэйнстрим, баримтат уран зохиолын чиглэлээр бүтээл туурвиж эхэлжээ. Орос оронд 1917 оны большевик хувьсгал өрнөж шинэ Зөвлөлт Холбоот улс байгуулагдсаны дараа 20-иод онд Уэлс тэнд очиж улс орны лидерүүдтэй уулзаж байжээ. Дараа нь хэвлэгдэн гарсан "Манан дундах Орос орон" (Баабар өөрийн нийтлэлийн нэрийг хаанаас олж авсан гэж бодож байна? :P) хэмээх нийтлэл-ном түүний энэ аяллын "тайлан" болжээ.
Херберт Уэлс Английн Кент гүнлэгийн Бромли хотод төржээ. Бүр хүүхэд байхаасаа л уран зохиолд дур сонирхолтой нэгэн болсон байна. 19-р зууны сүүл үеэс Уэлс шинжлэх ухааны сэдэвтэй уран сэтгэмжийн зохиолуудаа бичиж эхлэсэн. Түүний анхны роман "Цагийн машин" (The Time Machine) 1895 онд хэвлэгдсэнээр Уэлс богинохон хугацаанд нэр алдарт хүрэв. 1896 онд "Доктор Морогийн арал" (The Island of Dr. Moreau) роман хэвлэгдэв. Дараа нь "Үл үзэгдэгч хүн" (The Inivisible Man, 1897), "Эрхсийн дайн" (War of the Worlds, 1898), "Унтаад сэрэхэд" (When the Sleeper Wakes, 1899) зэрэг алдартай романууд нь гарчээ. Уэлс өөрөө биологийн шинжлэх ухаан, эволюцийн онолыг ихэд сонирхон судалдаг хүн байжээ. Тийм ч учраас түүний зохиолуудад, шинжлэх ухааны аливаа нээлт хүн болон нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлж, ямар үр дагаварт хүргэж байна вэ гэдэг нь тухайн нээлтээсээ илүү чухлаар хөндөгдсөн байдаг.
"Цагийн машин" бол цаг хугацаагаар өөр эрин үе рүү хийх аяллын тухай дурдсан хамгийн анхны гэж хэлж болох (уг нь бол хамгийн анхных биш, гэхдээ хүмүүсийн мэддэгээр бол анхдагч нь) зохиол юм. Зохиолын гол баатар өөрийн угсарсан Цагийн машины тусламжтайгаар ирээдүйн 802701 онд очно. Тэнд элдэв адал явдал, аюул осолтой тулгарсныхаа дараа бүр холын ирээдүй рүү зугатна. Тэнд дэлхийгээр нэг тархсан "хавч хэлбэрийн амьтад", "аварга цагаан эрвээхэй" маягийн амьтад энэ тэртэй таарна. Ирээдүйн 30000000 онд хөвд, цусан улаан өнгөт тэнгис, олон хөлт амьтад энэ тэрийг үзнэ. Үзсэн бүхэн нь түүнийг цочирдуулж өөрийн үе рүү буцаж ирдэг.
Цагийн машин"Үл үзэгдэгч хүн" бол өөр дээрээ шинжлэх ухааны туршилт хийж бусдын нүдэнд үл үзэгдэх чадварыг олж, түүнийхээ улмаас нийгэмтэй зөрчилдөхөд хүрч буй эрдэмтний түүх юм.
Үл үзэгдэгч хүн"Эрхсийн дайн" романд соёл иргэншилтэй гаригууд хоорондоо тулалдаж буй тухай өгүүлдэг. Ийм төрлийн түүхийг хүүрнэсэн анхны зохиол гэж үздэг. Ангараг гаригаас ирсэн наймаалж хэлбэртэй амьтад дэлхийд довтолж үхэл хөнөөл эвдрэл сүйтгэл учруулдаг. Гэвч дэлхийн бактери тэднийг устгадаг.
20-р зууны эхээр Уэлс уран зохиолын өөр төрөл жанр луу идэвхтэй шилжиж мэйнстрим, баримтат уран зохиолын чиглэлээр бүтээл туурвиж эхэлжээ. Орос оронд 1917 оны большевик хувьсгал өрнөж шинэ Зөвлөлт Холбоот улс байгуулагдсаны дараа 20-иод онд Уэлс тэнд очиж улс орны лидерүүдтэй уулзаж байжээ. Дараа нь хэвлэгдэн гарсан "Манан дундах Орос орон" (Баабар өөрийн нийтлэлийн нэрийг хаанаас олж авсан гэж бодож байна? :P) хэмээх нийтлэл-ном түүний энэ аяллын "тайлан" болжээ.
0 comments:
Post a Comment