2011/07/21

Spending summer days... watching

Би гэдэг хүн зуны халуун өдрүүдийг нэг иймэрхүү маягаар өнгөрөөж байна даа. 6 сарын 20-доос наадам хүртэл ханиаданд дарлуулж гэртээ илжирлээ. Лээптоптойгоо найзлан нет ухаж л өдөр өнгөрөөж байлаа. Эхлээд нэг солонгос сериал үзлээ. Дараа нь бас нэг солонгос сериал үзлээ. Нээтээр сериал үздэг сайтууд хогоороо байдаг юм байна. Хэрэв та солонгос сериалд дуртай, нетээр үзэх сонирхолтой бол www.dramacrazy.net гэсэн сайтыг санал болгож байна. Хамгийн гол нь хурдан татагдана. Би энэ сайтаар 2011 онд гарсан "Lie to me", "Midas", "49 days" гэх мэт сериалуудыг ер нь нэг 10 гаран хоногт "машиндчихсан" шүү. Гэхдээ би гэдэг хүн зөвхөн солонгос сериалын фэн биш л дээ. Би ерөөсөө л кинонд дуртай нэгэн. Тиймээс өөр бас нэг лайтай гоё сериалыг нээтээр үзэж амжсан. "Fringe" (АНУ) гээд уран сэтгэмж, адал явдлын чиглэлийн цуврал байгаа.


Ерөнхийдөө бол "X Files"-тай төстэй гэхдээ илүү "нээлттэй" (үйл явдал нь илүү ойлгомжтой). Нэг ёсондоо "Y Files" гээд нэрлэчихэж болох юм. 3-р цувралы нь (III season) үзлээ. Гоё гоё. "Lost" гээд алдартай цувралыг мэдэх хүн байвал тэрний найруулагч (эсвэл продюсер?) Жэй Жэй Абрамс гээд эрхэм энэ цувралын бас продюсер гэж байгаа.


За харин яг одоо юу хийж байна вэ гэвэл... Бас л нээт ухаа л, элдэв юм үзээ л сууж байна. "Supernatural" (АНУ) гэж нэг аймшиг, далдын хүчний сэдэвтэй сериал үзэж байна. Ах дүү Винчестерүүд хуучин кадиллактай дэлхийгээр хэсч элдэв муу зүйлтэй (хий үзэгдэл, чөтгөр, буг, цус сорогч, махчин энэ тэр) тэмцэж байдаг юм. Яг зэрэгцээд солонгосын тв-ийн реалити шоу үзэж байна. "We got married" гэдэг шоу. Залуусын дунд ид хүчтэй байгаа хамтлагийн гишүүд, дуучид гэх мэт одууд хоорондоо виртуал гэр бүл болж виртуал хамтын амьдралаар амьдарч буй тухай шоу. Би "кэй-поп"-ийн улаан шүтэн бишрэгч биш л дээ. Гэхдээ энэ шоу тун дажгүй санагдсан. Хамгийн гол нь зугаатай. Миний үзэж байгаа хэсэг нь охидын F(x) гэдэг хамтлагийн ахлагч Виктория, 2PM хэмээх бой-бэндийн гишүүн Никхюн хоёрын "гэр бүлийн амьдрал".

За нэг иймэрхүү байдалтай л зуны өдрүүдийг өнгөрөөж байна даа...

0 comments:

Post a Comment