Би уг нь нэг их моод дагаж намирдаг "их хотын дэгжин" залуу биш л дээ. 2005 онд нэг утас аваад 2009 онд сольж билээ. 7 жилд 2 утас барьсан юм байна. Гэтэл хэд хоногийн өмнө өнөө сүрхий ухаалаг гар утас гээч юмыг чинь авлаа. Ухаалаг гар утас гэгч сүүлийн үед жинхэнэ моодонд орж, хаа сайгүй л бөөн реклам байгаа шүү дээ. Тэгээд л нөгөө "дагаж намирдаггүй" даруухан нөхөр чинь нэвт "панаалдуулж" орхисон юм байлгүй. Одоо тэгээд ухаж төнхөөд л сууж байна. Ид шид нь удахгүй мэдэгдэх буй заа хэмээн найдна.
Marvel загвар бүхий Reebok-ууд гарчээ
3 hours ago
0 comments:
Post a Comment