2011/10/03

SGS2-ыг bluetooth-ээр pc-тэй холбох

Samsung Galaxy S II (SGS2) -ыг bluetooth-ээр зөөврийн компьютертэй холбох гэж үзлээ. Эхлээд Windows 7 Ultimate 32-bit систем дээр туршиж үзэв. Утасныхаа bluetooth service-ийг идэвхжүүлж, лэптопондоо bluetooth driver суулгаад шаардлагатай тохиргоонуудыг хийсний дараа утас компьютер хоёр нэг нэгээ харах нь харж байна аа. Утаснаасаа лэптоптой pair хийх команд өгөхөд хоёулан дээр нь автоматаар нэгэн ижил pin code үүсч гарч ирж байна аа. Тэгээд хоёуланг нь холбож болж байна гэсэн үг. Гэтэл утаснаасаа файл зөөх гэхээр л болохгүй байв. Нэлээн оролдоод болсонгүй. Эцэст нь мань мэтийн нөхдийн гол найдлага болсон WWW рүү орж гүүглдлээ. Яг ийм проблем SGS2 хэрэглэдэг олон нөхдөд тулгарч байгаа юм байна л даа. Тиймээс асуудал нээлттэй хэвээр гэсэн үг. Дараа нь Fedora Linux 13 32-bit систем дээр bluetooth холболт хийж үзлээ. Гэтэл энд ямар ч татлаа түтлээгүйгээр бүх зүйл окей болдог гэж байгаа...

0 comments:

Post a Comment